Улз групп

Улз Эрчим ХХК

Бусад хөрөнгө оруулалт

“Улз Эрчим” ХХК нь 2017 онд эрчим хүчний барилга, цахилгаан дамжуулах шугам дэд станцын угсралт, дэвшилтэт технологи шингэсэн үйлчилгээг нэвтрүүлэхээр байгуулагдсан.

Зорилго

Бид эрчим хүчний салбарт олон жил ажилласан арвин туршлагатай удирдах ажилтнууд, шилдэг залуу мэргэжилтнүүдээр хамт олноо бүрдүүлж, эрчим хүчний салбарт богино хугацаанд өөрийн гэсэн байр суурийг бий болгохоор зорин ажиллаж байна.

Хэрэгжүүлсэн ажлууд

Агаарын шугам:

 Цонжинболдогт 3 км 35кВ-ын агаарын шугмыг барьж байгуулсан бөгөөд АТП-ын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Агаарын шугам:

Төв аймгийн Заамар суманд 6/0.4кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгаан хөдөлгүүр, цахилгаан тоноглолуудын угсралт, засвар үйлчилгээний ажлууд.

Архангай аймгийн Цэнхэр суманд 0.4кВ болон дизель генераторуудын суурилуулалт, засвар үйлчилгээний ажлууд;

Цахилгаан тоноглолуудын засвар үйлчилгээ, угсралт

УБ хот дахь ресторан, зоогийн газруудын цахилгаан тоноглолуудын засвар үйлчилгээ, угсралт, агааржуулалтын системийн ажлууд

4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ зэрэг болно.

“Чадангууд” ХХК

“Чадангууд” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдаж, 2007 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод “Буриадын соёлын төв” үйлчилгээний төвийг ашиглалтанд оруулан үйл ажиллагаа явуулж байна.

Үйлчилгээний төв нь 200 хүний суудалтай хурлын заал, билльярд, ширээний теннисний клуб, 60 хүний суудалтай ресторан зэрэг үйлчилгээг ард иргэдэд үзүүлдэг.

“Буриадын соёлын төв” –ийн барилга нь буриад түмний үндэсний дээлний энгэр, тоорцогыг илтгэсэн хээтэй, буриадын уг гарал болох хун хатан ижийн хөшөөг өмнөө суурилуулсан байдаг.

Цогцолборын үүдний танхимд буриадын зан заншил, хувцас хэрэглэлийг илтгэсэн үзмэрүүд тавьсан зэргээрээ үндэсний өв соёл, уламжлалыг шингээсэн өвөрмөц шийдэлтэй цогцолбор юм.