Голомт банкнаас зохион байгуулсан “ГОЛОМТ АЛТНЫ ФОРУМ”-д Монголын алт олборлогч топ 100 аж ахуйн нэгж, дэлхийд алдартай Японы Komatsu, БНСУ-ын Doosan, Caterpillar зэрэг уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч Вагнер Ази ТТ, Эбердигм Монгол, Трансвест Монголиа, Моннис Констракшн Экьюпмент, АОДЭ компаниуд оролцсон байна.
Тус арга хэмжээний онцлох үйл явдал нь “Улз Групп” ХХКомпани “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК -тай зөвхөн алт олборлогчдод зориулсан “Алтны урьдчилгаа санхүүжилт”-ийн уул уурхайн тоног төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж “Улз Групп” ХХК-ийн ерөнхий захирал А.Бүрэнтогтох болон “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Худалдаа ба Түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр нар гарын үсэг зурлаа.
Сэтгэгдэл байхгүй
Сэтгэгдэл бичих