Байгууллагын хүний нөөцийн сургалт гэдэг нь ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар туршлага дутагдаж буй үед ажилтныг тусгай бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу сургах үйл явцыг хэлнэ. Байгууллагын ажилчдын сургалт ихэнхдээ богино хугацаагаар явагддагаараа онцлог юм.

Байгууллага нь хүний нөөцөө сургаснаар:

  1. Бүтээмж өндөрсөнө.
  2. Чанар дээшлэнэ.
  3. Өрсөлдөх чадвар нэмэгдэх зэрэг олон давуу талтай.
  4. Ажлын шинэ арга барил технологийг амархан эзэмших чадвартай болно.
  5. Осол аваарын тоо буурна.
  6. Сэтгэл ханамжтай ажиллах болно.
  7. Хүний нөөцийн тогтворжилт сайжирна.