ХАБЭА-ИЙН БОДЛОГО
Бид компанийн удирдлагын бүх шатанд нийт ажилтнуудын оролцоог хангаж санхүүгийн, хүний нөөцийн, техник тоног төхөөрөмжийн, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн болон бусад шаардлагатай нөөцийг бүх шатны технологийн горимтой уялдуулан ажиллаж байна.
Манай компани нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах асуудлыг эрхэмлэдэг.
Бид бүхий л үйл ажиллагаандаа “НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” бодлогыг нийгмийн хариуцлагын гол шалгуур болгож ажилладаг
Баримтлах зарчим
01.
Хамтын оролцоог бүрэн хангах
Бүх төрлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаа болон ХАБЭА-н холбогдолтой дүрэм журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаа боловсруулахад хүн нэг бүрийг заавал оролцуулж хамтын оролцоог бүрэн хангах,
02.
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх
“Эрсдэлээс урьдчилан сэргийлэх” – Хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшсэнээр ажилтан өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалах үндсэн нөхцөл болно.
03.
Хамтын хяналт
Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан хариуцлагатай хянамгай байх ба түүний хажууд хамт ажиллаж байгаа хүмүүс мөн нэг нэгэндээ хяналт тавьж ажиллах,
04.
ХАБ-ыг хангаагүй ажлыг гүйцэтгэхгүй байх эрх
“ХАБ-ыг хангаагүй ажлыг гүйцэтгэхгүй байх эрх”-ийг ажилтанд эдлүүлсэнээр ХАБЭА-н асуудалд хандах хандлагыг эерэг чигт өөрчлөх,
05.
Үл буруутгах
Ажил гүйцэтгэх явцад илрүүлсэн аюул, гарсан аюултай тохиолдлыг мэдээлсэн ажилтанг буруутгахгүй байх, ямар нэгэн сахилга батын шийтгэл хүлээлгэхгүй байх,