Улз групп

Хүний нөөцийн бодлого

Компанийн дээдлэх үнэт зүйлс, эрхэм зорилго, зорилтот стратегид хүрэх, ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх чадварлаг хүний нөөцийг оновчтой сонгох, өндөр мэдлэг боловсрол, ур чадвар, зөв хандлагатай ажиллагсдаар багаа бүрдүүлж, тэдний гүйцэтгэлийг шударгаар үнэлж, өрсөлдөхүйц цалинтай, сэтгэл ханамжтай хүчирхэг хамт олныг бий болгоход Хүний нөөцийн бодлого оршино

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа

Сонгон шалгаруулалтын үе шат нь ажлын байранд ажилтан авах нэгж хэлтсийн захиалгаас /энэхүү захиалга нь төслийн бүтэц, төлөвлөгөөний дагуу хийгддэг/ эхэлдэг бөгөөд бид сонгон шалгаруулах үйл ажиллагаандаа ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил тэгш боломж олгож, шударга ил тод байдлыг баримталдаг.

Захиалгын дагуу бид нээлттэй ажлын байрны зарыг компанийн цахим хуудас, www.biznetwork.mn цахим хуудас, өдөр тутмын сонин, Олон улсын болон Монгол улсын ажил зуучлалын байгууллагууд, орон нутагт нээлттэй ажлын байрыг зарлах бүх сувгуудад хандаж байршуулдаг. Сонгон шалгаруулалтын Хүний нөөцийн хэлтэс, тухайн ажлын байрын захиалга ирүүлсэн нэгж, хэлтсийн шууд удирдлагатай хамтран зохион байгуулдаг.

Сонгон шалгаруулах үе шат

01

Анкетын шалгаруулалт хийх

Энэ нь анкетийн мэдээллийг зард дурьдсан шалгуурын дагуу шалгаруулна

02

Анхан шатны ярилцлага хийх

Анкетийн шалгуураар тэнцсэн хүсэлт гаргагчийг анхан шатны ажлын ярилцлагад урина

03

Мэргэжлийн шалгалт авах

Тодорхой шаардлагын дагуу холбогдох мэдлэгийг тодорхойлох шалгалт авна

04

Өмнөх ажил олгогчийн тодорхойлолтыг шалгах

Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт, ажлын туршлагагүй бол хамрагдсан сургалтын байгууллагаас гаргасан тодорхойлолтыг нягтлан шалгана

05

Дэлгэрэнгүй ярилцлага хийх

Шаардлагатай сонгон шалгаруулалтын баг 2-р шатны ярилцлага хийнэ

06

Эцсийн шийдвэр гаргах 

Ажлын байр санал болгоно