Биологийн болон техникийн нөхөн сэргээлт

Аливаа ордыг олборлох уулын ажил нь нөхөн сэргээлтийн технологид шууд нөлөөлдөг. Иймээс техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил нь уулын ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг гэж ойлгож болно.

Техникийн нөхөн сэргээлтийн технологийг олборлолт, хөрс хуулалт, дотоод овоолго үүсгэлт зэрэг уулын ажлын технологитой харилцан уялдуулж гүйцэтгэх нь хосолмол аргаар илүү их нөхөн сэргээлтийн ажил явуулах боломжийг бүрдүүлдэг.

Улз Групп нь уул уурхайн үйлдвэрлэлийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаандаа дэлхийн өндөр хөгжилтэй улс орны орчин үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид 2014 оноос хойш:

27.5
Га талбайд техникийн нөхөн сэргээлт
75.1
Га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил хийгээд байна.

Нөхөн сэргээлт хийхээс өмнө

Нөхөн сэргээлт хийсний дараа

Техникийн нөхөн сэргээлт

Үйлдвэрүүдийн уулын ашиглалтын систем нь хөрс хуулалт, техникийн нөхөн сэргээлтийг хамтад нь түвшний тээвэрлэлттэй дотоод овоолгоор зэрэгцүүлэн хийж, гадаргууг анх байсан хэлбэрт нь оруулдаг. Техникийн нөхөн сэргээлт хийхэд дараах үе шатууд байна.

1-р үе шат

Уурхайн ашиглалт явахаас өмнө ургамлын нөмрөг бүрхэвч болох шимт хөрсийг хуулж тусад нь овоолгоор хадгалж нөхөн сэргээлтийн хамгийн эхний үе шатны ажил хийгдэж эхэлдэг

2-р үе шат

Ашиглалтын үед үүссэн орон зайг дотоод овоолгоор дүүргэн “Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт” МNS 5917:2008 стандартаар газрын гадаргын анхдагч хэлбэрт оруулж, тэгшлэн биологийн нөхөн сэргээлтэд бэлэн болгоно.

Биологийн нөхөн сэргээлт

Бэлчээрийн ургамал тариалахын өмнө хөрсний үржил шимийн үзүүлэлтийг тодорхойлж, хөрсний шинжилгээг тогтмол хийдэг.

250-300кг/га нормоор борддог

Мөн газар тариалангийн агро техникээр бордоодох, булдах, сийрэгжүүлэх зэргээр хөрсийг боловсруулж бэлтгэсний дараа байгалийн гаралтай нэмэлт био бордоогоор 250-300кг/га нормоор борддог.

МТЗ-82, СЗС-2.1 үр тарианы үрслэгч төхөөрөмж

Ийнхүү тариалахдаа ОХУ-ын МТЗ-82, СЗС-2.1 үр тарианы үрслэгч төхөөрөмжөөр гүйцэтгэж байна.