Бидний тухай
Удирдлагын мэндчилгээ
Бидний бизнесийн үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү хуудсанд зочилж буй та бүхэнд талархал илэрхийлж Улз групп ХХК-ийн хамт олны өмнөөс мэндчилж байна.
Бид 20 гаруй жилийн тэртээд ууган компаниа үүсгэн байгуулж бизнесийн гараагаа эхэлж байсан бол өнөөдөр уул уурхайн үйлдвэрлэл, геологи хайгуул, барилга, хөдөө аж ахуй, санхүүгийн үйлчилгээ, шатахууны импорт худалдаа, цахилгаан, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн олон зуун ажлын байрыг бий болгож, Монгол улсынхаа хөгжилд зохих хувь нэмрийг оруулан ажиллаж байгаа үндэсний аж ахуйн нэгж болон хөгжжээ.
Улз групп нь бизнесийн салбаруудын үйл ажиллагаандаа техник технологийн хөгжил, хүний нөөцийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн оновчтой системүүдийг нэвтрүүлж, байгальд ээлтэй эко үйлдвэрлэлийг эрхэмлэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ажиллахыг тэргүүний зорилго болгодог.
Монгол улсын хөгжлийн төлөө зүтгэж хамтран ажилладаг та бүхэнд талархахын ялдамд манай зүгээс та болон танай байгууллагатай хамтран ажиллахдаа ямагт таатай байх болно гэдгээ илэрхийлье.
Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
А.Бүрэнтогтох
Ерөнхий захирал бөгөөд ТУЗ-ын дарга
Улз Групп
Эрхэм зорилго
Хувьцаа эзэмшигч, ажилчид, бизнесийн болон нийгмийн түншүүддээ үнэ цэнийг бий болгохын тулд ур чадвар, туршлагаа бүрэн дайчлан байгаль орчинд ээлтэй, аюул эрсдэлгүй ажлын байр бий болгон ажиллах.
Алсын хараа
Үйл ажиллагааны чиглэл тус бүрдээ тэргүүлэгч нь байж Монгол улсын болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний томоохон хөрөнгө оруулагч болох
Үнэт зүйл
Бид одоо байгаа нөөц бололцоо, туршлага, ур чадвар, үнэ цэнээ дээшлүүлэх бүхий л боломжыг эрэлхийлэн, түүнийг шударгаар ашиглаж үнэт зүйлсээ бататган хөгжүүлнэ.
Үүсэл хөгжил
Бидний түүх геологи, хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр анх “Улз Гол” ХХК-ийг 1993 онд байгуулан эхэлж, өнөөдөр бизнесийн олон чиглэлд охин болон харилцан хамаарал бүхий компаниудыг нэгтгэсэн “Улз Групп” -ыг 2017 онд албан ёсоор байгуулан групп компаниудын зохион байгуулалтаар ажиллаж байна.
Ирээдүйн төлөө
Өдгөө Улз групп нь Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудад ажилладаг үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч аж ахуйн нэгж болон хөгжиж байна.
Бид санхүүгийн өндөр чадамж болон боловсон хүчний туршлага, чадварыг хослуулан үндэсний томоохон аж ахуйн нэгж болон хөгжин дэвшинэ гэдэгтээ итгэлтэй ажилладаг.